Spot арилжаа хэрхэн хийх вэ?
Жаахан урт текст шүү 🥱
Spot арилжаа гэж юу вэ?
Spot арилжааны гол зорилго нь зах зээлийн орчинд ханшийн савалгаанд суурилж ( эрэлт нийлүүлэлтээс хамаарч ханш өсч, буурдаг ) крипто бага ханш дээр аваад өсөх үед зарж зөрүүнээс ашиг хүртэх явдал юм. Ханш үргэлж өсөлттэй байдаггүй тул ханшийн өсөлттэй холбоотой судалгаа, мэдээлэл, цаг үеийн байдал болон туршлагад суурилж арилжаачид ашиг олдог.
Гол хүчин зүйл нь тухайн цаг үеийн ханш, эрэлт нийлүүлэлт байдаг.
Spot арилжаа хэрхэн ажилладаг вэ?
Биржийн авах, зарах захиалгаас тухайн агшинд хамгийн сайн ханштай байгаа нь түрүүлж биелэх зарчмаар ажиллана.
Худалдан авах хүсэлт болон зарах хүсэлтийн ханш хоёулаа нийцсэн тохиолдолд захиалга биелнэ.
Арилжаа хийж худалдан авсан хэрэглэгчийн түүх тухайн крипто бирж дээр байрших бөгөөд дахин зарах, өөр криптогоор арилжих боломжтой болдог.
Spot арилжааны давуу ба сул тал
Төвлөрсөн бирж дээр арилжаа хийх давуу тал нь блокчэйн сүлжээд gas fee төлөхгүйгээр, хурдан шуурхан захиалга биелнэ.
Мөн ямар ханшаар авах, зарахаа хэрэглэгч шууд захиалж оруулдаг учраас захиалга биелэх үед заавал онлайн байх шаардлагагүй.
Сул тал нь хөшүүрэгт арилжааг бодвол богино хугацаанд ашиг олох хэцүү.