Skip to main content

Bydep бирж дээр ADMC койноо “HODL” хийж байсан хэрэглэгчид Octagon бирж дээр ашгаа хэрхэн хүртэх вэ?

Октагон бирж рүү нэвтрэхийн тулд бүртгэлээ сэргээх

Bydep биржийн бүртгэл, хэрэглэгчийн нууц үг хадгалах аргачлалаас Октагон бирж ялгаатай тул таны хуучин нууц үг ажиллахгүй болсныг анхаараарай. Иймд та “нууц үгээ сэргээх” функц ашиглан “шинэ нууц үг” хийж нэвтрэх шаардлагатай юм.

Bydep хэтэвчний үлдэгдлээ Октагон биржээс шалгах

Та Octagon ID хэсэгт нэвтэрч ороод баруун дээд буланд байрлах профайл хэсэгт зочилж Үндсэн цэснээс Bydep Хэтэвч цэсийг сонгосноор өөрийн дансыг харах боломжтой.

Таны өмнө нь ашиглаж байсан Bydep хэтэвч дотроо хоёр хэсгээс бүрдэнэ.

1: Bydep хэтэвч

Энэ хэсэгт таны хэтэвчний үлдэгдэл харагдана.

  • Төгрөг
  • USDT
  • BNB
  • ADMC

Хэтэвчний үлдэгдэл

2: Bydep HODL

Хэрвээ та Bydep бирж дээр “HODL” хийж байсан бол энэ хэсэгт харагдах ёстой. Таны HODL хийсэн

  • дүн
  • хугацаа
  • өгөөж зэрэг мэдээлэл харагдах бөгөөд ямар нэг зөрүү гарах эсвэл эргэлзээтэй гэж үзвэл ADMC Coin веб хуудастай холбогдож шалгуулахыг хүсье.