Крипто бирж гэж юу вэ?
Крипто бирж гэж юу вэ?
Octagon Exchange нь хэрэглэгч таны крипто валютыг хадгалах, авах, зарах зэрэг бүх төрлийн виртуал харилцааг хууль ёсны дагуу зохицуулах албан ёсны зөвшөөрөлтэй виртуал үйлчилгээ үзүүлэгч байгууллага юм. Бид биржийн арилжаа болон хэтэвчтэй холбоотой бүх харилцааг “Хялбар, дөхөм” байдлаар хэнд ч ойлгомжтойгоор удирдаж чадах, зөвхөн танд зориулсан UI/UX загвар дизайнаар гадны орны Whitelabel бүтээгдэхүүн ашиглахгүйгээр 100% дотооддоо хөгжүүлсэн гэдгээрээ давуу талтай.
Үндсэн үйл ажиллагаанд юу юу багтах вэ?
Крипто валютыг арилжихын тулд үйл ажиллагаа явуулж буй улсын хууль, санхүү, эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авч мөнгө угаалтын эсрэг, терроризмыг санхүүжүүлэхийг эсрэг олон улсын акт конвенцийн дагуу үйл ажиллагаа явуулна.
- Авах
- Зарах
- Солих
- Хөшүүрэгт арилжаа хийх
- Хадгаламж үүсгэж ашиг хүртэх.
Үнэт цаасны биржээс ямар ялгаатай вэ?
Арилжиж буй хөрөнгийн төрлөөрөө ялгаатай
- Хөрөнгийн төрөл. Зөвхөн хувьцаа гаргах, арилжих үүрэгтэй төдийгүй Крипто валюттай холбоотой бүр төрлийн үйлчилгээ үзүүлдгээрээ ялгаатай
- Өмчлөх. Хувьцаа нь тухайн компанийн өмч хөрөнгө байдаг бол койн & токен нь ямар нэг байгууллагыг төлөөлдөггүй. Мөн крипто валют эзэмших нь одоогийн хуулийн зохицуулалтын хүрээнд хувьцаа эзэмшихээс хамаагүй хурдан шуурхай, хялбар дөхөм.
- Хөрөнгө босгох. Хуулийн зохицуулалтын хүрээнд компаниуд үнэт цаас нэмж гаргах, арилжих, мөнгөн хөрөнгө татан төвлөрүүлэх боломжтой бол койн & токен нь тухайн смарт контрактын анх бичсэн тоо ширхгээр хязгаарлагдмал байдаг.
Зах зээлийн хөгжил
Үнэт цаасны бирж нь дэлхий дахинд үүсч хөгжөөд олон жилийг ардаа орхисон. Хууль сахиулагч, зохицуулах эрх бүхий байгууллагууд олон жилийн хугацаанд боловсруулж сайжруулсан учраас эрх зүйн орчны хувьд илүү хяналт, зохицуулгатай байдаг. Харин крипто зах зээл нь шинэхэн бөгөөд хөгжлийн эхэн үедээ явж байгаа. Мөн эргэлдэж буй хөрөнгийн хэмжээ үнэт цаастай харьцуулахад маш бага.
Тогтвортой байдал
Ханшийн тогтвортой байдал нь сайн, муу 2 талтай гэж үздэг.
- Тогтвортой байх нь хөрөнгө оруулахад сайн хэдий ч ашгийн хэмжээ бага
- Тогтвортой бус байх нь богино хугацаанд ашиг олох боломжтой хэдий ч эрсдэл өндөр
Зах зээлийн хүрэлцээ
Зах зээлийн хүрэлцээ нь улс орон бүрийн хувьд харилцан адилгүй. Монгол улсын хувьд үнэт цаас худалдаж авах, зарах зорилготой хувь хүн, байгууллага заавал брокерийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагад хандахыг шаарддаг.
Авах, зарах захиалга нь “realtime” хийгдэх боломжгүй учраас таны захиалгыг брокер биелүүлэхийг хүлээнэ. Энэ нь таны хүлээж буй хугацаанаас хэдэн өдрөөр ч хоцрох магадлалтай.
Харин крипто биржийн хувьд та хувийн мэдээллээ баталгаажуулаад дансаа цэнэглэсэн тохиолдолд арилаа хийхэд бэлэн. Гар утас, компьютерээс хүссэн үедээ хүссэн газраасаа хандаж үйлчилгээ авах боломжтой.
Шимтгэл болон хууль эрх зүй
- Хөрөнгийн бирж дээр арилжаа хийх бүрд таны үйлчлүүлж буй брокерийн үйлчилгээ үзүүлэгчээс хамаарч шимтгэлийн хэмжээ ялгаатай байна. Крипто бирийн хувьд мөн адил таны гүйлгээнээс шимтгэл авна
- Хууль эрх зүй зохицуулалтын хувьд крипто биржид шалгалт хийж, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид тусгай зөвшөөрөл олгодог болсон. Цаашид олон зүйл илүү сайжирч, хөгжинө гэдэг итгэлтэй байна.