Skip to main content

Манай NFT тоглоомууд

Бид өөрсдийн ARBC буюу Buha NFT-д зориулж “Play 2 Earn” модельтой 2 төрлийн тоглоом хөгжүүлсэн. Үүнд:

Луугийн ферм эрхлэх нь

Луугийн ферм нь таны Buha цуглуулагчийн түвшингээ ахиулахад чухал юм. Зарим Buha-ууд нээлттэй зарагдахгүй, зөвхөн Airdrop-оор тараагдах, эсвэл зөвхөн Лууны фермээр олж авахаас өөр аргагүй нөхцөл байдал танд тулгарч магадгүй. Octagon marketplace дээрээс худалдаж авч болох боловч, эзэмшигчид нь ямар үнэ ханшаар борлуулахыг таашгүй. Үндсэн хоёр тоглоомтойгоор эхэлж байна.

Fusion

Fusion хийх тоглоом нь хэрэглэгчдэд өөрт байгаа ижил Rarity-тай хоёр Buha-г нийлүүлж нэг түвшин дээр Rarity-тай нэг Buha гаргаж авах боломжийг олгож байгаа юм.

Fusion хийх тоглолт Buha.mn сайт дээр хийгдэнэ. Өөрт байгаа Buha-уудаас 2 ижил rarity-тайг сонгож оруулаад Fusion товчийг дарна. Уг хоёр Buha устахыг анхаарна уу.

Энэ үйлдлийг үргэлжлүүсэн тохиолдолд буцаах боломжгүйг анхааруулсан санамж гарч ирнэ.

Fusion хийх үйлдэл гарч ирэх зорилгын BVP онооноотой тэнцүү хоног үргэлжилнэ.

Та Fusion дууссаны дараа нэвтэрч орж, өөрийн fusion хийсэн Buha-гаа авах товчийг дарсанаар авах боломжтой.

info

Fusion хийх процесс Common Buha-аас эхлээд Dragon хүртэл явах боломжтой.Энэ тоглоом одоогоор зөвхөн Angry Red Buha цувралд хүчинтэй.

Хэрхэн тоглох тухай заавар бичлэг орууллаа.

Egg hatch

Бид Buha-аар хооллож Dragon болдог “Өндөг”-өөр тоглох фермийг танилцуулж байна. Эхний ээлжинд 100 өндгийг нэг удаад 5 ширхэгээр нь Дуудлага худалдаа-аар зарах бөгөөд та бусад тоглогчидтой үнэ хаялцаж авна.

Тоглогчид өндөгөө Buha NFT-ээр хооллож луу төрүүлэх зорилготой тоголно.

Өндөгний дуудлага худалдаа нээгдэж тус бүрийн эхлэх үнэ 500,000₮.

Нэг өндөгний дуудлага худалдаа үргэлжлэх хугацаа 24 цаг. Өндөг дарах тоглолт Buha.mn сайт дээр хийгдэнэ. Та Octagon marketplace-ийн нэр нууц үгээр нэвтрэх боломжтой.

Өндөгтэй тоглогчид хооллох 5 Buha-гаа сонгож өндөг дарах товчийг дарж эхэлнэ.

Баталгаажуулж анхааруулах бөгөөд, өндөг дарахад сонгосон Buha-ууд устахыг анхаарна уу.

Өндөг хооллох явц 14 хоног үргэлжилнэ.

Өндөг дарах явц үргэлжилж байхад нэмж Buha оруулах боломжтой, энэ нь Dragon унах шансыг нэмэгдүүлнэ.

Үндсэн 5 Buha-аас бусад шанс нэмэх Buha-уудыг өндөг дарж байх үед нэмэх боломжтой, шанс хэрхэн нэмэгдэж байгааг мөн харж болно.

Өндөг дарахдаа хооллож буй Buha-ний BVP оноогоор Луутай болох боломжийн хувь нэмэгдэнэ.

info

Өндөг дарахад зарцуулж байгаа BVP оноо бүр луу унах шансыг 0.5%-аар нэмнэ. Бүх өндөгний хувьд 10 болон 20 BVP оноотой байгаа. Хооллож байгаа Buha-уудын BVP-ууд бүгд нэмж тоологдоно. Buha-аар feed хийх хамгийн дээд хэмжээ нь 50% хүргэх боломжтой.

Хэрхэн тоглох тухай заавар бичлэг орууллаа.