Skip to main content

NFT Marketplace нэмэлт боломжууд

Манай NFT Marketplace-ийн функцууд​

Airdrop​

"Airdrop" функц хэрхэн ажиллах вэ ?

📌 Airdrop нь тодорхой хугацааны хооронд бүртгүүлсэн хэрэглэгчдийн дундаас санамсаргүй байдлаар нэг болон олон азтанг санамсаргүй байдлаар шалгаруулж бэлэг өгөх функц юм.

📌 Хэрэглэгчид заасан шаардлагыг хангах даалгаваруудыг биелүүлнэ.

📌 Даалгавуудыг биелүүлсэн бол тухайн Airdrop-т оролцох товчийг заавал дарна.

📌 Хугацаа дууссаны дараа систем ялагчдыг тодруулж шагналыг олгоно.

Auction​

“Дуудлага худалдаа” функц хэрхэн ажиллах вэ ?

📌 Дуудлага худалдаанд оролцогчдод нь өөрийн авах боломжтой хамгийн дээд үнээ оруулна.📈

📌 Хугацаа дуусахад хамгийн өндөр үнэ өгсөн худалдан авагч тус уран бүтээлийг авах эзнээр тодрох юм.🌐

📌 Анхаарах зүйл: Та бусад оролцогчийн санал болгож буй үнийн дүнгээс дээш дор хаяж 1,000₮-өөр илүү байх шаардлагатай.

Ингэснээр заавал дээд үнийн дүнд тулахгүйгээр ялах боломжийг систем олгоно.

❓ Жишээлбэл, таны дээд үнэ 5 сая байхад бусад оролцогчийн оруулсан хамгийн дээд үнэ 3 сая байгаа тохиолдолд та 3,001,000\ гурван сая нэг мянган\ төгрөгөөр ялах боломжтой гэсэн үг‼️

Mystery Box​

“Mystery Box” функц хэрхэн ажиллах вэ ?

📌 Бүртгэлтэй хэрэглэгчид Mystery box өөрийн NFT цуглуулгадаа авна.

📌 Тухайн Mystery box дотор ямар шагналууд байгааг урьдчилан заралсан байна.

📌 Хэрэглэгчид өөрт ирсэн Mystery Box шууд нээж болно, эсвэл хадгалж болно.

❓ Mystery Box дотор ямар шагнал ирэх нь санамсаргүй байдлаар тараагдана.

NFT Тасалбар​

📌 NFT тасалбарыг үүсгэж хэрэглэгчдэд борлуулна. Үнэ төлбөргүй тараасан ч болно.

📌 Хэрэглэгч өөрийн хэтэвчиндээ тухайн тасалбар NFT-г авсан байна

📌 Үйл ажиллагаа зохион байгуулахад тасалбар шалгах хэсэгт QR код уншуулах гар утас, интернет сүлжээтэй байхад хангалттай.

📌 Хэрэглэгч тус бүрийн дахин давтагдашгүй QR-г ашиглаж шалгана.

NFT Game​

Төрөл бүрийн тоглоом, Мetaverse-тэй холбогдож ажиллах хөгжүүлэлт хийх боломжтой.

DAO​

Хэрэглэгчид санал хураалтад оролцох, ардчилсан зарчмаар шийдвэр гаргах боломжийг олгох Блокчэйн сүлжээнд суурилсан нээлттэй санал хураалтын систем. Тухайн коммунитигийн хэрэглэгчид санал хэрхэн өгөхийг эзэмшиж байгаа NFT-н тоо, шинж чанар, цуглуулгын түвшнээрээ шийдэж болно. Санал хураалтын олон хэлбэр байж болох бөгөөд ямар Блокчэйн ашиглахаа бас сонгох боломжтойгоор хөгжүүлэхийг зорьж байна.

Gift​

“Бэлэг” функц нь хэрэглэгч NFT-г худалдаж аваад өөр хэрэглэгчийн хэтэвч рүү илгээх боломжийг олгодог. Хүлээн авах хэрэглэгчийн и-мэйл бүртгэлгүй байж болох бөгөөд тухайн и-мэйл дээр хэрэглэгч үүсэх үед бэлэг очно. Хүлээн авагч тал зөвшөөрөх товчийг дарснаар тухайн хэрэглэгчийн хувийн хэтэвчинд орно.

Нэмж хөгжүүлж болох боломжууд​

Бид экосистемээ зогсолтгүй өргөжүүлэн хөгжүүлж байна. Манай экосистей хамтарч ажиллах үүд хаалга үргэлж нээлттэй байх болно. Танд “галзуу” санаа байгаа бол бидэнтэй холбоо барихыг хүсье.