Skip to main content

DAO гэж юу вэ?

DAO гэж юу вэ?

DAO буюу Decentralized Autonomous Organization нь Блокчэйн сүлжээний ил тод байдал дээр тулгуурлан гарч ирсэн санал хурааж, шийдвэр гаргадаг систем гэж ойлгож болно. Тухайн байгууллагад санал өгөх эрхтэй хэрэглэгчдийг эзэмшиж буй токен эсвэл NFT-ээр баталгаажуулах бөгөөд санал асуулга ил тод явагдана.

Саналын өгсөн тоо, хариулт бүрийг Блокчэйн сүлжээ баталгаажуулж байгаа учраас булхай гарахаас найдвартай хамгаална.

Санал асуулгын мэдээлэл, хариулт, гарсан шийдвэр бүгд Блокчэйнд хадгалагдан үлддэг.

DAO Screenshot

Октагон экосистемд DAO ямар үүрэгтэй байх вэ?

Октагон экосистем нь үйл ажиллагааны цар хүрээ, хөгжил дэвшилтэй холбоотой цаашдын шийдвэр гаргалтад хэрэглэгчдийнхээ үзэл санааг тусгах зорилгоор DAO систем ашиглаж санал хураана.

NFT Marketplace-н үйл ажиллагаанд 2022 оны нэгдүгээр улирлаас эхлээд DAO санал хураалтыг ашиглаж эхэлсэн.